Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох төрийн байгууллага, их, дээд сургууль, салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.

Хуралдаанаар дараах гол асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг баталлаа. Үүнд:

• Салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааг гүнзгийрүүлэн хийх

• Инженер, техникийн ажилтан болон нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулах

• Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр олон улсын сайн туршлагыг судлах

• Дотоод, гадаадын боловсрол, судалгаа, үйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны үр ашигтай загвар бий болгох

• Хүний нөөцийн хөгжлийн бодлогын санал, зөвлөмж боловсруулж, нэгдсэн хөтөлбөр боловсруулах

Хуралдааны үеэр танилцуулсан мэдээллээр, ойрын жилүүдэд уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хүний нөөцийн эрэлт огцом өсөх төлөвтэй байна. Тухайлбал, үйлдвэрлэл, технологийн паркуудыг үе шаттайгаар хөгжүүлэх хүрээнд 2035 он гэхэд 6 үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдаж, 10,000 гаруй шинэ ажлын байр бий болох тооцоо гарчээ.

Мөн эдгээр ажлын байрны бүтэц нь өндөр ур чадвар шаардсан чиглэлд төвлөрөх бөгөөд нийт ажиллах хүчний 23 хувь нь инженер, техникийн ажилтан, 42 хувь нь оператор, техникч байх урьдчилсан төлөв гарсан байна. Энэ нь боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж байна.

Ажлын хэсэг нь цаашид салбарын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлж, олон улсын жишигт нийцсэн хүний нөөцийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулахаар ажиллахыг зорьж байна.

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
 
Алт олборлолтыг дэмжихэд урт нэртэй хуулийн хил заагийг тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай
Алт олборлолтыг дэмжихэд урт нэртэй хуулийн хил заагийг тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.