
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдсан асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө.
Үүнд:
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны хаврын бүх нийтээр мод тарих өдөрлөгт нийт албан хаагчдыг идэвхтэй оролцуулах;
Салбарын бодлогын санаачилга, шинэчлэлийн ажлуудыг үе шаттайгаар боловсронгуй болгож, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд бүх шатанд онцгой анхаарч ажиллах;
Стратегийн ордын асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагаанд Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба болон холбогдох бодлогын газрууд хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж идэвхтэй ажиллах;
Газрын тосны хайгуулын талбайн сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мөн англи, хятад хэл дээр орчуулан олон улсын мэдээллийн сувгууд болон холбогдох цахим платформоор түгээх ажлыг зохион байгуулах;
“Алт-3” аяны хүрээнд боловсруулж буй Засгийн газрын тогтоолын төслийн ажлын хэсгийг шуурхай хуралдуулж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх;
2026 оны төсвийн хязгаарт багтаан хөрөнгө оруулалт болон нийгмийн чиглэлийн асуудлуудыг нарийвчилсан тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулж, саналаа хугацаанд нь ирүүлэхэд газар, нэгжийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах;
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх салбарын асуудлуудын бэлтгэлийг бүрэн хангаж, холбогдох танилцуулга, мэдээллийг шуурхай боловсруулан бэлэн байдлыг хангах;
Албан хаагчдын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөн, спортын оролцоог дэмжих чиглэлээр спортоор тогтмол хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлж, салбарын хэмжээнд зохион байгуулагдах тэмцээн, уралдаанд оролцоход шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллах;
Мөн байгууллагын бусад дотоод үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ хүрээнд өгөгдсөн чиглэл, үүргийн хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!