“Ур чадварын шилжилт хөтөлбөр“-ийг хэрэгжүүлэгч Канадын коллежуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улс дахь “Ур чадварын шилжилт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч Канадын коллежуудын төлөөллийг хүлээн авч (2026.05.12) уулзав.

Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улс гангийн цогцолбор, зэс боловсруулах цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр, хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, газрын тосны үйлдвэрийн цогцолборууд, нүүрс пиролизийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Иймээс уул уурхай болон боловсруулах салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхэд дээрх коллежуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Ур чадварын шилжилт хөтөлбөрийн тухайд уул уурхай болон хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт явуулдаг Канадын политехник коллежуудтай хамтран манай улсын боловсролын байгууллагууд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш, удирдлага, захиргааны ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, практикт суурилсан шинэ хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж буй юм.

Тухайлбал, Northern College, Humber Polytechnic, Olds College, College of the North Atlantic зэрэг политехник коллежууд нь Монгол Улсын гурван аймгийн политехник коллежид тулгуурлан Үндэсний мэргэжлийн чадамжийн хөтөлбөр, багшийг мэргэшүүлэх сургалтын үндэсний хөтөлбөр, политехник коллежийг удирдлагын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байна.

Жүдо бөхийн өсвөрийн УАШТ-ийг 8 дэвжээн дээр зэрэг зохион байгуулж байна
Жүдо бөхийн өсвөрийн УАШТ-ийг 8 дэвжээн дээр зэрэг зохион байгуулж байна
 
Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи нэвтрүүлэх чиглэлд БНСУ-ын HANWHA групптэй хамтарна
Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи нэвтрүүлэх чиглэлд БНСУ-ын HANWHA групптэй хамтарна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!