Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх санал гаргасан зарим хэргүүдийг мэдээлэв. Үүнд:

Г.М, Б.Д, А.Л нар нь бүлэглэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Л...” нэртэй саун, массажны газар үйл ажиллагаа явуулахдаа 2022 оны 10 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд охид, эмэгтэйчүүдийн санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан “тусгай үйлчилгээ” үзүүлэх нэрээр бусадтай бэлгийн харилцаанд оруулж биеийг нь үнэлүүлсэн, тэднийг бусадтай бэлгийн харилцаанд оруулж, бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан, мөн дээрх хугацаанд 18 насанд хүрээгүй хүүхдийн ар гэрийн хараа хяналт сул, орлогын эх үүсвэргүй санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан бусдад биеийг нь үнэлүүлж, ашиг олж, хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх (Хүн худалдаалах) заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн.

“Хэрүүлийг хэрүүлээр няцаахгүй. Миний өмнө нь ярьсан хэргүүдийг хуулийн байгууллага эцэслэнэ“
“Хэрүүлийг хэрүүлээр няцаахгүй. Миний өмнө нь ярьсан хэргүүдийг хуулийн байгууллага эцэслэнэ“
 
Дундговь аймаг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ
Дундговь аймаг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!