Өргөдлийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр байр захиалаад хохирсон иргэдийн төлөөлөл Ш.Солонго "Энэ асуудал ГАМШГИЙН хэмжээнд хүрлээ. Бид гудамжинд яваа хүнд мөнгөө өгөөд хохирчхоод байгаа биш шүү дээ. 70 мянган иргэн хохирчхоод байна. Бид нарыг битгий тайлангийн ШОШГО болгоорой" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!