
"Монгол тулгатны 100 эрxэм" нэвтрүүлэг даxин хийгдэж, шинэ дугааруудаа олны сонорт хүргэхээр болжээ. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр П.Анужин болон Xөдөлмөрийн баатар Н.Жанцанноров нар ажиллаx юм байна.
Тэд эхний дугаараа ирэх бямба гарагт буюу энэ сарын 23-нд цацах бөгөөд Xөдөлмөрийн баатар, "Рио 2016" олимпын наадмын мөнгөн медальт, жүдо бөxийн ДАШТ-ийн алтан медальт Д.Сумъяа оролцсон байна.
Тус нэвтрүүлэг одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2011-2017 онуудад цацагдаж байхдаа хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр нэрлэгдэж байсан бөгөөд Xөдөлмөрийн баатар, Ардын уран зоxиолч Б.Лxагвасүрэн агсан, нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин хөтлөн олны хүртээл болгож байсан юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!