Төрийн байгуулалтын байнгын хороо 13:30 цагаас хуралдана. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Эдгээр хуулийн төслүүд нь УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, чуулган байнгын хорооны хуралдаанд суух байдлыг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болгох зорилгоор өргөн барьсан хуулийн төсөл юм.
Тухайлбал, эл хуулийн төсөлд ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан, эсхүл харъяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол дээрх хариуцлагыг мөн хүлээлгэх зохицуулалтыг тусгасан.
Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах зохицуулалтыг тусгасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!