Улсын филорманийн дуучин, СТА Б.Дэлгэрбаяр "НЭГ Л АНГИЙНХАН" хэмээх уран бүтээлээ өлгийдөн авчээ. Тэрбээр энэ дуугаа 10 жилийн ангийнхаа төгсөлтийн 20 жилийн ойд зориулж, үгийг нь Г.Ууганбаяраар, аяыг нь "GUYS" хамтлагийн дуучин А.Төгсбаяраар захиалж хийлгэсэн аж.
Уг дууны клипэнд Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар сургуулийн 11в ангийн төгсөгчид хүүхдүүдтэйгээ тоглосон нь онцлог болсон байна.
Ингээд уг дууны үгийг, клипийн хамт хүлээн авч үзнэ үү.
"НЭГ Л АНГИЙНХАН"
1.Алдрайхан балчир насандаа
Үерхэж дассан ангийн андууд минь
Арван жил өнгөрч найзууд минь баяртай гэхэд
Мартахгүй ээ гэсээр нулимс урссан
2.Үүрд чамайг дурсаж явахдаа
Үнэнч хайрын дуу чинь зүрхэнд эгшиглэсээр
Он цаг улирсаар эргээд нэг уулзъя гэхэд
Сэтгэл зүрх минь чамдаа яарсан
Дх:
Ариун дурсамж үүрд биднийг холбосоор
Анхны бүхэн сэтгэлд минь тодорсоор
Амьдралын алс холын тэртээгээс чамд
Анд найз чинь дурсан дуулж байна
3. Амьдралын уртад санаж явахдаа
Ахиад нэг хүүхэд насандаа очъё
Анд найзуудтайгаа уулзъя гэхэд
Дурсамж минь надтай чамруу яаарсан
Дх:
Ариун дурсамж үүрд биднийг холбосоор
Анхны бүхэн сэтгэлд минь тодорсоор
Амьдралын уудамд бид андууд хэвээрээ
Амь нэгтэй нэг л ангийнхаан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!