Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кимбаб Чонгүг“ хоолны газарт засвар хийж байхад барилгын хана нурж, 15 настай хүүхэд дарагдаж нас баржээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Хоолны газарт засвар хийж байхад барилгын хана нурж, 15 настай хүүхэд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад "БГД-ийн 15-р хороо "Кимбаб Чонгүг" хоолны газарт засвар хийж байхад барилгын хана нурж хүн дарагдаж нас барсан " гэсэн дуудлага, мэдээлэл тавдугаар сарын 18-ны 12:30 цагт ирсэн.

Дуудлагын дагуу шалгахад, цагийн ажил хийж байсан 15 настай эрэгтэй барилгын хана нурааж байгаад дарагдаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

Б.Мөнхбат: Туулын хурдны зам дээр шийдэл гаргана
Б.Мөнхбат: Туулын хурдны зам дээр шийдэл гаргана
 
Э.Болормаа: Манай ах нар цагаа тулахаар аймхай, амиа хичээсэн учраас эрх мэдлээ алдахгүйн төлөө ямар ч дүрд хувирч тоглож чаддаг юм билээ