ТАНИЛЦ: Өнөөдрөөс нөөцийн махыг 13-15 мянган төгрөгөөр худалдаалах 6 байршил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс буюу 2026 оны 05 дугаар сарын 19-нөөс эхлэн зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, 05 дугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, 05 дугаар сарын 20-ноос эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаална.

Байршил:
• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаална.

Мөн ирэх лхагва гарагаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

Улаанбаатарт 23 хэм дулаан
Улаанбаатарт 23 хэм дулаан
 
М.Говьсайхан: Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин барилгажуулах төсөл бол оршин суугчдын оролцоо нь дээр суурилдаг
М.Говьсайхан: Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин барилгажуулах төсөл бол оршин суугчдын оролцоо нь дээр суурилдаг
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!