ЗГ-аас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тэргүүтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн "Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх" хуулийн төсөл эцэслэн батлагдах үйл явц дээр олонхын санал авч чадаагүй тул унасан. Тэгвэл Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлээд буй. Ингэхдээ Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хасаж, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг багтаасан юм.

Учир нь дээрх төслүүдийн гадаад зээлийн зарцуулалт хангалтгүй байгаа тул хугацаандаа ашиглалтад ороход хүндрэлтэй байдал үүссэн гэж үзэн, яаралтай горимоор хуулийн төслийг өргөн бариад буй.

Тэгвэл яаралтай горимоор хэлэлцэхийг УИХ дэмжээд буй уг хуулийн төслийг ирэх долоо хоногийн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

УИХ: ЗГ-аас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
УИХ: ЗГ-аас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
 
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл “mBridge” төслийн удирдах хороонд нэгдлээ
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл “mBridge” төслийн удирдах хороонд нэгдлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!