УИХ: ЗГ-аас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Засгийн газраас УИХ-д татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар иргэн, ААН-үүдэд 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлнэ гэж тооцоолж буй.

Тухайлбал, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтуудыг тусгаж буйг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд жилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1.0 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлөх, иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалтыг тусгасан гэж байв.

Тэгвэл ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын дараалалд татварын багц хуулийн төслийг оруулсан байна.

Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
 
ЗГ-аас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
ЗГ-аас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!