Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Конгресс Жо Байдены ялалтыг баталгаажууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

АНУ-ын Конгрессын Сенат ба Төлөөлөгчдийн танхимын хамтарсан хуралдаанаар сонгуулийн эцсийн дүнг баталгаажууллаа. Өөрөөр хэлбэл 11 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден сонгогчдын төлөөлөгчдийн 306 санал авч ялалт байгуулсан болохыг хуульчилж байна. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Д.Трамп 232 санал авчээ. Пенсильвани мужийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн зарим гишүүдийн саналыг Конгресс хүлээн авахаас татгалзсан. Сонгуулын дүнг батлахыг 270 гаруй гишүүн дэмжжээ.

Ийнхүү сонгуулийн дүнг нэгтгэх явц албан ёсоор төгсөж, Цагаан ордны шинэ эзэн нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх нь тодорхой боллоо.

Сонгуулийн дүнг эсэргүүцсэн Д.Трампын дэмжигчид өчигдөр Конгрессын ордонд үймээн дэгдээж цагдаа нартай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдсан. Нийслэл Вашингтонд 1 дүгээр сарын 20-нд товлогдсон шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хүртэл онц байдал зарлаад байна.

Уурхайчид ээлж солилцох болсонтой холбоотой мэдээлэл
Уурхайчид ээлж солилцох болсонтой холбоотой мэдээлэл
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.