Жүдо бөхийн шинэ оны анхны Мастерс тэмцээн Катарын нийслэл Дохад энэ сарын 11-13-нд болно. Дэлхийн зөвхөн чансаа өндөр жүдочид оролцдог уг тэмцээн 2010 оноос эхлэн явагдаж байгаа юм.
Үүнд түрүүлсэн тамирчин олимпын эрхийн оноогоо 1800-гаар ахиулах бол мөнгөн медаль 1260, хүрэл медаль 900 оноотой.
Анх дэлхийн чансаа өндөр 16 жүдоч оролцдог байсан бол өнгөрсөн жилээс 36 болж нэмэгдсэн. Хэн нэг нь ямар нэг шалтгаанаар оролцохгүй болбол оронд нь өөр тамирчин оролцохгүй. Зохион байгуулагч орон жин тус бүрд хоёр тамирчин оруулах давуу эрхтэй. Энэ жил нийт 70 орны 402 тамирчин мэдүүлгээ өгчээ.
Монголын шигшээ баг
Эрэгтэй
60 кг - Д.Амартүвшин чансааны 2621 оноотой, Л.Өнөболд 1920
66 кг - Г.Хэрлэн 4215, Ё.Басхүү 3817
73 кг - Ц.Цогтбаатар 2626, Г.Одбаяр 2619
81 кг - Сайед Моллай 4263, О.Ууганбаатар 1891
90 кг - Г.Алтанбагана 2192
+100 кг - Ө.Дүүрэнбаяр 2152
Эмэгтэй
48 кг - М.Уранцэцэг 4292, Г.Наранцэцэг 2635
52 кг - Л.Сосорбарам 2757, Б.Хорлоодой 2153
57 кг - Д.Сумъяа 3200
63 кг - Б.Ганхайч 2549
Мастерс тэмцээний хуваарь
1-р сарын 11
Эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай.
1-р сарын 12
Эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг.
1-р сарын 13
Эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй 78, +78 кг-ийн жин.
Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 22 цагт эхлэх юм. Урьдчилсан барилдааны эхлэх цагийг оролцогчдын эцсийн мэдүүлгийг авсны дараа гаргана