Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: ЗГ-аас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал хуваарийн дагуу 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-д өргөн мэдүүлсэн татварын хуулийн шинэчлэлээс...

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын шатлалын босгыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлж буй бол дундын шатлалыг нэмснээр 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувиар татвар төлөх юм. Үүний үр дүнд 180 мянга гаруй аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө гэж үзжээ.
  • Жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1.0 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгох зохицуулалтыг тусгасан
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг татварын төлөх хугацааг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах зохицуулалтыг тусгажээ.

О.Цогтгэрэл гадаад томилолтоор явсан тул бүлгийн даргын асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй
О.Цогтгэрэл гадаад томилолтоор явсан тул бүлгийн даргын асуудлыг өнөөдөр хэлэлцэхгүй
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн