УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "ТӨХК-иуд 5 тэрбумын орлого олоод 55 тэрбумын түрээсийн зардлыг төсвөөс гаргуулж байна. Төр өөрийнхөө өмчийг маш хямдаар түрээслэдэг мөртлөө өөрсдөө болохоор хотын төвд хамгийн дээд талдаа мкв-ийг нь 200 мянган төгрөгөөр түрээсэлж байна" гэв.