Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: 8 их наядаар зардал нэмэгдүүлнэ гэсэн чинь юу гэсэн үг юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төсвийн зардлыг 2 их наядаар нэмж оруулж ирсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийг худалдаж авах зүйлээ "шингээсэн" гэсэн үг. Нөгөө сахилга бат чинь хаана байгаа юм. 8 их наядаар зардал нэмэгдүүлнэ гэсэн чинь юу гэсэн үг юм бэ" гэлээ.

Түүний асуултад Ерөнхий сайд Н.Учрал "Төсвийн хүрээ бол зөвхөн хязгаар. Бүх зүйлийг санхүүжүүлнэ гэсэн үг биш гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн сайн мэдэж байгаа" гэлээ.

Н.Учрал: Олсныхоо хэрээр үрсэн, төр төсвөө данхайлгасан, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөөгүйн үр дагаварыг бид амсаж байна
Н.Учрал: Олсныхоо хэрээр үрсэн, төр төсвөө данхайлгасан, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөөгүйн үр дагаварыг бид амсаж байна
 
Усанд сэлэлтийн Өсвөрийн УАШТ Сүхбаатар аймагт болж байна
Усанд сэлэлтийн Өсвөрийн УАШТ Сүхбаатар аймагт болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.