Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Даваадалайгийн биед хөнгөн гэмтэл гарсан гэх дүгнэлттэй УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин санал нийлэхгүй гэв

Огноо
Унших
1 минут 6 секунд

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Төрийн ордонд “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Хотын орлогч Т.Даваадалайн биед халдаж, мөргөж унагасан байдаг.

Д.Энхтүвшингийн зүгээс уучлал гуйсан ч цагдаагийн байгууллага гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Шинжээч эмчийн дүгнэлтээр, Т.Даваадалайн биед хөнгөн хохирол тогтоогджээ.

Гэвч уг дүгнэлттэй УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин санал нийлэхгүй гэв. Учир нь тэрбээр "Т.Даваадалай шүүх эмнэлэгт бус СХД-ийн эмнэлгээр дүгнэлтээ гаргуулсан. Хөдөлмөрийн чадвараа алдсан гэж 5 хоног эмнэлэгт хэвтээд гарсан байна лээ" гэх мэдээллийг өглөө.

Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
 
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.