Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буйр нуур 900 гаруй тонн загасны нөөцтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнгөрсөн зун Буйр нуурт судалгаа хийж, 900 гаруй тонн загасны нөөцтэй гэж тогтоожээ. Тиймээс энэ онд Буйр нуураас 25 тонн загас агнах боломжтой гэж үзэн, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Төлөөлөгчдийн дийлэнх нь дээрх тоо хэмжээг зөвшөөрсөн бол зарим нь агнуурын загасны хэмжээг багасгах ёстой, мөн зуны улиралд аялал жуулчлалыг дэмжих зорилгоор загасчлалыг зөвшөөрөгдсөн хугацаанд хөгжүүлэх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Өнгөрсөн онд Буйр нуураас гурван ААН 22.5 тонн загас агнаж, зах зээлд нийлүүлсэн бөгөөд загас агнуурын орлогыг Халх гол сумын төсөвт төвлөрүүлдэг. Тухайлбал, тонн тутамд нэг сая төгрөгийн татвар ногдуулдаг байна. 

Буйр нуурт 16-18 төрлийн агнуурын зориулалттай загас бий гэж үздэг. 

Никола Йокич эхний долоон тоглолтод дөрвөн удаа трибл дабл гүйцэтгэжээ
Никола Йокич эхний долоон тоглолтод дөрвөн удаа трибл дабл гүйцэтгэжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.