БНСУ-ын Засгийн газар 2022 онд хуванцрын хэрэглээгээ 35 хувь, 2030 онд 50 хувиар бууруулах зорилттой ажиллаж байна. Үүний зэрэгцээ хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадлыг 2030 онд 34-өөс 70 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж буй.
Тус улс энэ жил гэхэд л 120 мянган тонн хог хаягдал хууль бусаар үйлдвэрлэсэн байна. Тиймээс уг асуудлыг бодлогоор зохицуулах шаардлагатай тулгараад байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газар нэг удаагийн аягыг аваад оронд нь нөхөн төлбөр өгөх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн өнгөрсөн жил БНСУ-д франчайзингаар орж ирсэн 21 кофе шоп нэг удаагийн аяга хэрэглэхийг хориглосон. Эдгээр газрууд 2018 оны долдугаар сард 206 тонн хог хаягдал гаргаж байсан бол энэ жилийн дөрөвдүгээр сард 58 тонн болтлоо буурчээ. Ийнхүү жил орчмын хугацаанд кофе шопууд хуванцар хог хаягдлаа 72 хувиар бууруулж чадсан байна.