Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэлтээ цуцлуулахаар болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Өдгөө дөрвөн хүүхэдтэй 2014 онд гэрлэлтээ батлуулсан Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян, рэпер Канье Уэст нар гэрлэлтээ цуцлуулахаар болжээ.

Асуудлаа шийдэхийн тулд Ким Кардашьян өмгөөлөгч хөлсөлсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Сүүлийн үед тэрбээр сүйн бөгжөө зүүхээ больж, Канье Уэст баярын өдрүүдийг гэр бүлийхэнтэйгээ бус Вайоминг дахь гэртээ өнгөрүүлэх болсон нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Калабасас хот дахь 60 орчим сая ам.доллароор худалдан авсан байшингаа Ким өөртөө болон хүүхдүүддээ үлдээхийг хүссэн нь хосуудын маргах гол шалтгаан болжээ. Энэ асуудлаар хосууд өмнө нь хэд хэдэн удаа маргаж байсныг эх сурвалжууд цохон тэмдэглэв. 

 

“Passport Index” чансааг Япон улс тэргүүлж байна
“Passport Index” чансааг Япон улс тэргүүлж байна
 
COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.