Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хасын Хүлэгүүд“, “Сэлэнгэ Бодонс“ багийн цувралын 5 дахь тоглолт өнөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн финалын тоглолтууд үргэлжилж байна. Финалд “Хасын хүлэгүүд” болон “Сэлэнгэ бодонс” багууд үлдсэн бөгөөд 3:1 харьцаатай яваа. Тоглолт өнөөдөр 19:10 цагт М банк аренад болно. Хэрэв өнөөдөр Хасын Хүлэгүүд хожвол Үндэсний дээд лигийн аваргаар тодорно. Харин хожигдвол цуврал 3:2 харьцаагаар үргэлжлэх юм. Хүлэгүүд аварга болоход ганцхан хожил дутуу бол “Сэлэнгэ бодонс”-т гурав дараалсан хожил хэрэгтэй.

“Хасын хүлэгүүд” баг финалын тоглолтын дундуур Азийн “Аваргуудын лиг”-ийн тоглолтод оролцож байгаа. Энэ долоо хоногт Тайваний хоёр багтай тоглож хожигдол хүлээгээд буй. Хариу тоглолтууд ирэх сард Монголд болох хуваартай байна.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
“Цэцийг шүүхийн өнгө төрхөөр харж байгаа бол үндсэн эрхийн маргааныг авч үзэх ёстой“
“Цэцийг шүүхийн өнгө төрхөөр харж байгаа бол үндсэн эрхийн маргааныг авч үзэх ёстой“
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.