
Монголын Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын тоглолт 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ. Улирлын тоглолтууд эхлэхэд ердөө сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул багууд легионер тоглогчдоо сонгож эхэлжээ. Тухайлбал Эрдэнэт Майнерс баг эхний гадаад тоглогчоороо Пендарвис Уиллиамсыг сонгож багтаа авлаа.
2022-2023 онд Эрдэнэт Майнерс багийн хамтаар Монголын Үндэсний дээд лигийн аваргын цомыг хамтдаа өргөн финалын үнэ цэнтэй тоглогчоор тодорч байсан Пенни эхэлсэн цэгтээ эргэн ирлээ. Лигийн шилдэг гадаад тоглогч өдгөө 34 настай Пендарвис Уиллиамс өнгөрсөн улиралд хуучин Гарьд буюу одоогийн BCH Knights багт тоглож байсан. Одоогоор Эрдэнэт Майнерс баг Пендарвис Уиллиамсаас гадна Т.Санчир болон С.Мөнхбаатар нарыг багтаа нэгтгээд байгаа юм.
Э.Ариунтөгс