
Өчигдөр 22:00 цагийн орчимд БГД-ийн нутаг дэвсгэр “RICH” гэх зочид буудлын ойролцоо согтуу этгээдүүд цагдаагийн шаардлага биелүүлэхгүй цагдаа буу хэрэглэж байна гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Уг асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.
Үүнд "Цагдаагийн байгууллагад 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:20 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 хороо … тоот байрны гадна согтуу хүн хөөгөөд байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдаас шалгалтын ажиллагаа явуулж, бусдыг хөөж, амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх иргэнийг тогтоож, саатуулах явцад алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон нөхцөл байдал тогтоогдсон.
Алба хаагчдаас шаардлага биелүүлэхийг шаардаж, биелүүлэхгүй тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг анхааруулах ажиллагааг явуулсан болно. Хэргийг шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!