Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан эмэгтэйд 3.6 жилийн хорих ял оноожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 45 секунд

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллагаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан хэргээр 2025 онд 347 хүнд холбогдох 225 хэрэгт, 2026 оны нэгдүгээр улиралд 70 хүнд холбогдох 51 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.

- С.Х, П.Х нар нь бүлэглэн, 2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн “Цайз” зах орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетаминийн агууламжтай, бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Х-д 2 жил, 6 сарын хугацаагаар, С.Х-д 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;

- Г.М нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө ... сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, ​улмаар бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж, хадгалж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 21,3 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн;

- А.Ц нь 2025 оны аравдугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;

- У.И нь 2025 оны долоодугаар сарын эхээр ... аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх буюу худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэж, улмаар 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл өөрийн амьдарч буй гэртээ хадгалсан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;

- З.Э нь 2025 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 2 дугаар сарын 06 өдрийн 00 цаг 28 минут хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, “У...” зочид буудлын өрөөнд хадгалсан, уг хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлж 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн ачаанд хадгалж, улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт шүүхээс тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, боловсруулсан, илгээсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан, орон байраар хангасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалттай.

Хар тамхи (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис) нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

О.Батнайрамдал: МҮХАҮТ-ыг улстөрч бэлтгэдэг курс болгомооргүй байна
О.Батнайрамдал: МҮХАҮТ-ыг улстөрч бэлтгэдэг курс болгомооргүй байна
 
ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖСЭНГҮЙ
ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖСЭНГҮЙ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!