УИХ-ын гишүүн Л.Энхнасан 2026 оны УИХ-ын чуулганаар "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ"-д нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр эл хуулийн төслийн хүрээнд зам тээврийн ослыг бууруулах талаар судалгаа хийн "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль", "Хүүхэд хамгааллын тухай хууль", "Эрүүгийн тухай хууль", "Зөрчлийн тухай хууль", "Боловсролын тухай хууль" болон холбогдох журамд цогц нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна. Тэрбээр хуулийн төслийн үзэл баримтлалаа УИХ дахь ХҮН Намын зөвлөлд танилцуулжээ.
Дашрамд дурдахад, манай улсад сүүлийн таван жилд Монгол Улсад нийт 118,908 хүн зам тээврийн осолд өртөж, тэдгээрийн 30,678 нь амь насаа харамсалтайгаар алджээ. Мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд зам тээврийн осолд 0-17 насны 40,309 хүүхдүүд өртсөн бол 3,343 хүүхдүүд амь насаа алдсан гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!