Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн халдвартай 76 настай иргэн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Энэ сарын 4-нд ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 76 настай эрэгтэй нас баржээ. Тухайн иргэн ХӨСҮТ-д тав дахь хоног дээрээ эмчлүүлж байсан аж. Түүнийг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан архаг хууч өвчтэй байсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлэл хийх үеэр хэллээ.

УЛААНБААТАРТ 22 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 22 хүнд коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Халдварын тохиолдлын 12 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай, бусад голомтуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн анхны, хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ болон явуулын хоёр лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-нд нийт 11 581  хүнд шинжилгээ хийжээ. Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1308 болсон байна. Үүнээс 884 хүн эдгэрээд буй. Сүүлийн 24 цагт таван хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Хакухо коронавирусийн халдвар тусжээ
Хакухо коронавирусийн халдвар тусжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.