Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 73, 81 болон эмэгтэй 57, 63, 70 кг жингийн барилдаанууд боллоо. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Т.Ариунзаяа, 63 кг-д зодоглосон МУГТ Л.Энхрийлэн нар Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд барилдсан С.Лхагвадулам хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдахаар боллоо.
Өчигдөр болсон 4-н жингийн барилдаанд манай улсаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар Ази тивийн аварга болж, ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртсэн юм.