
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолоор гурилын үйлдвэр болон "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-д нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 80.0 мянган төгрөг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолоор хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан хүнсний ногооны 1 тонн тутамд 100.0 мянган төгрөгөөр тус тус тооцон мөнгөн урамшууллыг олгож байна.
2026 оны гуравдугаар сарын байдлаар 2025 оны ургацаас давхардсан тоогоор нийт 977 тариаланчидад 17.1 тэрбум төгрөг урамшуулал олгосон байна. Ангилбал үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 405 тариаланчийн стандартын шаардлага хангасан 154.6 мянган тонн хүнсний улаанбуудайд 12.3 тэрбум төгрөг, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 572 иргэн, аж ахуйн нэгжид зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан 4.8 мянган тонн хүнсний ногоонд 4.8 тэрбум төгрөгийг урамшууллыг олгоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!