Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын шинэ конгресс тангарагаа өргөлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 43 секунд

АНУ-ын шинэ конгресс өчигдөр /2021.01.04/ тангарагаа өргөж, бүрэн эрхээ эхлүүлсэн байна. Шинэ конгресс Ардчилсан намын Нэнси Пелосиг конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонголоо.

80 настай Нэнси Пелоси 435 суудалтай төлөөлөгчдийн танхимын олонхийн дэмжлэгийг авч, улиран сонгогдлоо. Тэрээр конгрессын доод танхимын даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа юм. Шинэ конгресс АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жозеф Байдены ялалтыг албан ёсоор батлахаар энэ лхагва гарагт анхны нэгдсэн чуулганаа хуралдуулах юм байна. Харин одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 3-нд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байна. Тэрээр сонгуулийн санал хураалт будлиантай болсныг нотол гэж бүгд найрамдах намын гишүүддээ шахалт үзүүлэх нь нэмэгджээ. Америкийн зарим хэвлэлийн мэдээлснээр Төлөөлөгчдийн танхимын 140 гишүүн, сенатын танхимын 11 гишүүн сонгуулийн үр дүнгийн талаар Трамп ерөнхийлөгчтэй санал нэг байгаа тухай мэдээлжээ.

Гэсэн ч төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонхийн суудалтай, бүгд найрамдах нам тэргүүлж байгаа Сенатын танхим Байденыг ялагчаар хүлээн зөвшөөрсөн учраас сонгуулийн үр дүнг өөрчлөх боломжгүй гэж шинжээчид үзэж байна. Трамп ерөнхийлөгч лхагва гарагт шинэ конгрессын нэгдсэн чуулганы үеэр Вашингтонд олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахыг дэмжигчиддээ уриалжээ.

Мутацид орсон вирусээр халдварласан тохиолдол 37 улсад бүртгэгдлээ
Мутацид орсон вирусээр халдварласан тохиолдол 37 улсад бүртгэгдлээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг ерөнхий шүүгч байгаа цагт нэг  ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганзориг ерөнхий шүүгч байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.