Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар эргэн томилогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын даргаар эргүүлэн томилогджээ. Тэрбээр 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар 2021 оноос “Үндэсний Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байв. Ингээд 2025 оны хоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Улмаар Гэрлэх ёслолын ордны захирлаар 2025 оны хоёрдугаар сард томилогдон ажиллаж байгаад дахин дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын даргаар эргүүлэн томилогдоод байна.

Тэрбээр Монгол Улсын их сургуулийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. Монгол Ардын намын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Стратеги академийн дэргэдэх “Улс төрийн боловсролын институтын захирлаар ажиллаж байсан нэгэн юм.

NBA PLAY-IN: Амьд үлдэх эсвэл улирлаа дуусгах тулаан эхэллээ
NBA PLAY-IN: Амьд үлдэх эсвэл улирлаа дуусгах тулаан эхэллээ
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.