Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хэн ямар зорилгоор шүүхийн шинэчлэлийг гацаагаад байгааг зарлана

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхийн шинэчлэл, Шүүхийн тухай хуулийн төслийн тухай "Өнөөдөр" сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагын үеэр:

"Өнгөрсөн 30 жилийн сахилга, ёс зүй, мэргэжлийн алдаагаар хариуцлага тооцсон, хариуцлага хүлээсэн Улсын дээд шүүхийн нэг ч шүүгч байхгүй. Тийм түүх байхгүй. Дээд шүүхийн шүүгчдийг хөх тэнгэрээс өөр хэн ч хянадаггүй, хариуцлага тооцдоггүй гэж явж ирлээ. Одоо үгүй, Дээд шүүхийн шүүгчдийг Үндсэн хууль хянана. Үндсэн хуулийн байгууллага болох Сахилгын хороо нь хянана. Гэтэл шүүхийг хянах үндсэн үүрэгтэй Үндсэн хуулийн энэ байгууллагыг Дээд шүүх өөрөө хянадаг байх эрх мэдлийг хуульд суулгуулах гэж гишүүдэд нөлөөлж, лоббидож яваа. Энэ эрх мэдлийг Дээд шүүхэд авч үлдэхийн тулд зарим улс төрч, шүүгч, хувь хүмүүс Үндсэн хууль руугаа нулимж байна. Уг нь би удаан тэссэн. Тэвчээртэй сонссон, зарим саналыг ажлын хэсэг дээр хэлэлцүүлэх, хүлээж авах зэргээр хүлээцтэй хандсан. Олон нийтэд, хэвлэлд ч зарлаагүй. Энэ нь айсандаа бус, төслийн үзэл санаагаа унагахгүй, шүүхийн шинэчлэлийг зогсоохгүйн тулд хийсэн алхам байсан. Одоо хангалттай, үүнээс цааш тэвчиж чадахгүй. Хэрвээ ажлын хэсэг дахиад тэвчвэл, илт явж байгаа зарим лоббийг хүлээж авбал Үндсэн хуулиар хамгаалсан шүүхийн эрх мэдлийн хараат бус хана хэрэм нурах болно. Тийм учраас би цаашид, өнөөдрөөс, мөн УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр шүүхийн шинэчлэлийн төлөөх зарчмуудыг унагаах гэсэн лоббигоо үргэлжлүүлж байгаа улс төрчид, шүүгчдийн нэрийг ил зарлах болно. Хэн гэдэг УИХ-ын гишүүн юуны учир, хэний лоббигоор энэ төслийг унагаах гэж байгааг, хэн гэж шүүгч хэний ямар сонирхлыг шингээх гээд чадаагүйдээ хорсоод явааг учир шалтгаантай нь ил зарлах болно" гэжээ.

АНУ-д цогцос хадгалах газрууд ачааллаа дийлэхгүйд хүрчээ
АНУ-д цогцос хадгалах газрууд ачааллаа дийлэхгүйд хүрчээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.