Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөхчүүд захын дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн номын санг тохижуулах аяныг өрнүүлж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монголын үндэсний бөхчүүд нийгмийн хариуцлагын хүрээнд номын аянд нэгдэж, нийслэлийн захын цэцэрлэг, сургуулийн номын санг баяжуулах санаачилга эхлүүллээ. Энэхүү аян нь хүүхдүүдийн сурах орчныг сайжруулж, ном унших соёлыг түгээхэд чиглэж байна.

Монголын үндэсний бөхийн холбооноос хэрэгжүүлж буй уг аянд бөхчүүд цолны эрэмбээрээ ном хандивлах бөгөөд аваргаас эхлээд сумын цолтон хүртэл оролцох боломжтой. Тухайлбал, аваргууд 10-аас дээш, арслан 9-өөс, начин 5-аас дээш ном хандивлах зэрэг уриалга гаргажээ. Хандивлах ном нь хүүхдэд зориулсан буддаг, сургалт, утга зохиол, танин мэдэхүйн чиглэлийн бүтээлүүд байх боломжтой бөгөөд бөхчүүд өөрийн гарын үсгийг зурж бэлэглэх юм.

Ийнхүү спортын алдартнууд хүүхдийн боловсролд хувь нэмэр оруулж эхэлсэн нь нийгэмд эерэг үлгэр дуурайл болж, номын үнэ цэнийг таниулах чухал алхам болж байна.

“The MongolZ” хагас шигшээд “FUT Esports” багтай учраа таарлаа
“The MongolZ” хагас шигшээд “FUT Esports” багтай учраа таарлаа
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна