
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэсэн. Гэвч тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрч, бүх цаг үед хориглосон спортын дүрмийн бус бодис хэрэглэсэн хэмээн Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлсэн байдаг.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр гарди цол хүртсэн ч цолоо хураалгаж, барилдах эрхээ гурван сараар хасуулсан. Үүнийг эсэргүүцсэн Н.Өсөхбаяр гомдол гаргаж, арбитрын шүүх хурал өнөөдөр товлогдсон.
Харин шүүх хурал хойшилж, энэ сарын 24-ний өдөр дахин товлогдоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!