Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "700, 800 хуулийн заалт хоорондоо зөрчилдөж байна гэж хөрөнгө оруулагчдад асар буруу мэдээлэл өгч байна. Хуулийн эрэмбийг зөв тогтоож чадвал зөрчилдөх хуулийн текст маш бага. Би тэр AI программыг үзсэн. Ямар ч хуулийн мэдлэггүй хүмүүс хөгжүүлэлт хийгээд асуудлыг нь хэлсэн чинь “Дахиад хөгжүүлэлт хийе” гээд сууж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!