Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нар ирэх сард уулзаж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Японы Ерөнхий сайд Тошимицү Мотэги, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нар Японы Нагоя хотноо болж буй “Их-20”-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд бямба гарагт 30 орчим минут уулзсан байна.

БНСУ Японтой тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээний дуусах хугацааг сунгасан талаар мэдэгдсэнээс нэг хоногийн дараа хоёр орны Гадаад хэргийн сайд нар уулзжээ. Талууд БНАСАУ-ын асуудлуудыг зохицуулахад Япон-БНСУ түншлэлийн харилцаа болон Япон-БНСУ-АНУ-ын гурван талын түншлэлийн харилцааны чухалыг онцолжээ. Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалтыг ирэх 12 дугаар сард болох Япон-Хятад-БНСУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулах боломжийн талаар хэлэлцэхээр тохиролцжээ. Гэсэн хэдий ч талууд дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн нөхөн төлбөрийн асуудлын талаар шийдэлд хүрээгүй байна.

Их аварга М.Даваажаргал түүхэн дээд амжилтаа ахиулж 43 болгов
Их аварга М.Даваажаргал түүхэн дээд амжилтаа ахиулж 43 болгов
 
АТГ: Эрүүл мэнд, эм зүйн салбар нэлээн ашиг сонирхлын зөрчилтэй, ЦУС ОЙРТСОН САЛБАР
АТГ: Эрүүл мэнд, эм зүйн салбар нэлээн ашиг сонирхлын зөрчилтэй, ЦУС ОЙРТСОН САЛБАР
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.