Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн АН-ын даргаар Б.Ган-Очирыг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнөөдөр Нийслэлийн Ардчилсан намын хурал боллоо. Энэхүү хурлаар Нийслэлийн Ардчилсан намын даргыг сонгохоор төлөвлөөд байсан. Тэгвэл Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Ган-Очир өрсөлдөгчгүйгээр буюу ганцаараа нэр дэвшиж, хуралд оролцсон нийт 174 гишүүний 165 гишүүн дэмжиж, 91.7 хувиар сонгогдсон байна.

Б.Ган-Очир өмнө нь 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан бол үүний дараа:

  • МУИС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхим багш,
  • Монголын эдийн засгийн форум ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • Ардчилсан намын Нарийн бичгийн дарга,
  • Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргын албан тушаалыг тус тус хашиж иржээ.

Өнөөдрийн хуралдаан 163 гишүүн буюу 69 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд П.Галиндэв, Б.Золтуяа, О.Зундуйдорж нар хуралдааныг даргалсан юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 1 хэм дулаан. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 1 хэм дулаан. Цастай
 
Н.Батсуурь: Архангайнханд зөөлөн хандаад байгааг нь ойлгох ухаан алга
Н.Батсуурь: Архангайнханд зөөлөн хандаад байгааг нь ойлгох ухаан алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.