Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Устөрөгчөөр ажилладаг хогийн машин туршиж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Устөрөгчийн түлшээр ажилладаг, хог тээврийн машиныг БНСУ-ын Кёнсан-Намдо мужийн Чанвон хотод туршиж буйг KBS телевиз уламжилсан байна.

Дэлхийд анхны гэж тооцогдох таван тоннын даацтай уг машиныг 2017 оноос тус улсын төрийн долоон байгууллага, хувийн компани хамтран бүтээжээ. Энэхүү төсөл 9.2 сая ам.долларын өртөгтэй гэнэ. Устөрөгчийн түлш хэрэглэснээр хорт хийн хаягдалгүй, машин ажиллах үед гарах дуу чимээ үлэмж багассан байна. Нэг удаагийн цэгээр энэхүү машин нь 350 км зам туулах чадалтай.

Чанвоны захиргаа 2018 онд устөрөгчийн хот болохоо зарлаж, энэ чиглэлээр дэд бүтцээ идэвхитэй хөгжүүлж эхэлсэн юм. Өдгөө тус хот улсдаа хамгийн олон устөрөгчийн автомашин, цэнэглэх станцтай болжээ. Өнгөрсөн оны зургадугаар сараас Чанвон хот улсдаа анх удаа нийтийн тээвэрт устөрөгчийн хөдөлгүүртэй автобуснууд явуулж эхэлсэн байна.

НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлнө
НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд