Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тухайн хорооноос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон Засаг даргын Тамгын газрын алба, хэлтсийн дарга нарын хамт дүүргийн 1-34 хорооны иргэд, оршин суугчидтай хуваарийн дагуу уулзаж байна. Иргэдтэй уулзах уулзалтын үеэр холбогдох хэлтсийн дарга нар дүүрэг болон тухайн хороонд 2025 онд хийсэн бүтээн байгуулалтын ажил, 2026 онд шинээр хийх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.

Энэ удаагийн уулзалтын онцлог нь уулзалтад дүүргийн удирдлагуудаас гадна тухайн хороонд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг Хорооны Ажлын алба, ӨЭМТ, цагдаагийн албан хаагчид, мөн тухайн хорооны хог тээвэр, ачилтыг хариуцаж ажилладаг хот нийтийн аж ахуйн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, оршин суугчдын асуултад хариулж байна. Баянгол дүүргийн Засаг даргын дүүргийн 1-34 хорооны иргэдтэй уулзах уулзалт дууссаны дараа дүүргийн менежер болон хэлтсийн дарга нараар ахлуулсан Ажлын хэсэг тухайн хороодод ажиллаж, оршин суугчдын ярьсан зөрчил, дутагдлыг арилгуулж ажиллах юм.










Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!