Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмэнд хандан шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Дарвалзаад байгаарай, Я.Цэлмэн ээ. Энэ цагдаа стильтэй нөхөр бүх зүйлийг эрх мэдэл гээд ойлгочихсон байна. Чи хувийн хандлагаасаа болж энэ байгууллагыг тусдаа оффис, төсөвтэй болгож байгаа. Энэ нөхөр ажилчдаа комиссын байр руу орохоор халж байна лээ" гэв.
ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмэн "Та бүхний баталж өгсөн хуулийг л дагаж мөрдөж байгаа. Хуульд ХЭҮК, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны нэгжийг тусдаа төсөв, томилгоотой байхаар хуульчилсан байдаг" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!