Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй “М-Си-Эс Энержи“ баг хүснэгтийг тэргүүлж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын зургаадугаар тойргийн сүүлийн барилдаанууд өчигдөр болж өнгөрлөө. Зургаан тойргийн барилдааны нийлбэр дүнгээр Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "М-Си-Эс Энержи" баг таван хожил, нэг хожигдолтойгоор хүснэгтийг тэргүүлж байна. Тэд зургаан тойргийн барилдаанаас нийт 87 даваа авчээ.

Харин өчигдөр зургаадугаар тойргийн сүүлийн барилдаанаа хийсэн Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй "Апу Скайтел" дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хүснэгтийн хоёрт бичигдэж байна. Тэд зургаан тойргийн барилдаанаас 94 даваа авсан.

Улсын аварга О.Хангай тэргүүтэй "Од групп" баг дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хүснэгтийн гуравт бичигдэж байна. Тэд зургаан тойргийн барилдаанаас 92 даваа аваад байна.

“NAVI” болон “Vitality” баг финалд шалгарлаа
“NAVI” болон “Vitality” баг финалд шалгарлаа
 
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.