Нүүр будалт сүүлийн үед урлаг болж хөгжөөд буй. Тийм ч учраас манай улсын охид бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд нүүр будалтаар хичээллэж, хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байна. Манай улсаас нүүр будалтын дэлхийн аврага төржээ.
"Ээгий" косметиксийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэчимэг Нүүр будалтын дэлхийн аваргын тэмцээний алтан медаль, Үндэсний шилдэг трейнерийн цомыг авсан байна.
Энэ талаар компанийх нь цахим хуудаст "Ээгий косметиксийн үүсгэн байгуулагч Batulzii Enkhchimeg нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медал авч Монгол улс дэлхийн аваргатай боллоо. Мөн Үндэсний шилдэг Трэйнерийн цомыг авсан. Чамдаа хамгийн том баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт томоос том амжилт хүсьеэ. Үнэхээр мундаг байлаа чи минь" хэмээн мэдээлжээ.