Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний хорооноос 2023 онд дараах судалгааг гаргажээ. Тодруулбал,
Монгол Улсын хэмжээнд 20 аймаг, 314 сумын хүн амын унд ахуйн хэрэгцээнд газрын доорх усыг ашигладаг бөгөөд зөвхөн 1 аймаг, 16 сум хүн амын унд ахуйн хэрэгцээнд гадаргын усны эх үүсвэрийг ашиглаж байна.
Өөрөөр хэлбэл манай улсын хувьд 95 хувь нь гүний ус хэрэглэдэг бол 5 хувь нь гадаргын ус хэрэглэдэг гэх судалгаа бий.