УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулган, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин УИХ-ын дарга Н.Учрал энэхүү шаардлагыг хүлээж авахгүй байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгвэл дөнгөж сая АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ "Н.Учрал өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөхгүй бол бид "огцруулах" арга хэмжээ авна" гэж мэдэгдлээ.
Түүнчлэн, маргааш буюу баасан гарагт тус намын бүлэг 10.00 цагаас ээлжит бусаар хуралдаж цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, АҮЭБ-ийн сайдын танилцуулгыг сонсохоор болсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!