Эйпс цувралыг 3-2 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 2 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шатанд "Сэлэнгэ Бодонс", "Эс Жи Эйпс" учраа таараад байгаа. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт өнөөдөр болж Эйпс 88:76 харьцаатайгаар хожил байгууллаа. Ингэснээр хагас шигшээ цувралд Эйпс 3-2 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Дээд лигийн сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс харвал цувралын тав дахь тоглолтод хожил байгуулсан баг ялах магадлал 75 хувьтай байдаг аж.

Эйпсээс Жордан Харрис 21 оноо, Жэймс Карник 14 оноо, 10 самбар авч дабл дабл гүйцэтгэв. Харин Э.Саруул-Эрдэнэ алсын зайн таван шидэлтээ амжилттай болгов.

Харин Бодонсоос Жэйден Скрабб 21 оноо, А.Ананд 12 оноо авлаа. Бусад тоглогчид 10-аас дээш оноо авсангүй. Д.Казинс эрт алдааны асуудалд орж тоглолтоос гарлаа.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 10-нд хуралдана
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 10-нд хуралдана
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!