Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс Sinopharm вакцин ашиглахыг зөвшөөрлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд


Хятадын эрх баригчид төрийн өмчит Sinopharm компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг олон нийтийн хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олголоо. Энэ вакцин гурван шатны туршилтын дараа 79% -ийн үр дүнтэй байгааг лхагва гарагт зарласан юм.

Эрх баригчид вакцины хэрэглээг ийнхүү баталгаажуулж буй нь дэлхийн хамгийн олон хүн амтай улсыг дархлаажуулахад томоохон алхам болно гэж үзэж байна. Өнгөрсөн оны долоодугаар сард тус улс өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг дархлаажуулахаар дотооддоо үйлдвэрлэсэн гурван төрлийн вакцины яаралтай хэрэглээг зөвшөөрч байв. Одоогийн байдлаар 4.5 сая гаруй тун вакцин хэрэглээнд гараад байгаа.  Sinopharm вакцин хэрэглээнд нэвтэрснээр цагаан сарын баяр гэхэд хэдэн арван сая хүн вакцинжуулж чадна гэж найдаж байна. Синофарм мөн хоёр дахь вакцин дээр ажиллаж байгаа бол Хятадын Синовак компанийн үйлдвэрлэсэн CoronaVac тэргүүтэй хэд хэдэн вакцин клиник туршилтын шатандаа яваа юм. 

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.