Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцны санхүүжилтийн банкны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Дэлхийн банктай хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Дэлхийн банкны Санхүүгийн тэргүүлэх мэргэжилтэн Мариус Висмантас, Санхүүгийн ахлах мэргэжилтэн Мэнгисту Эчүй нартай уулзалт хийж, орон сууцны салбарын эрх зүйн шинэчлэл болон санхүүжилтийн тогтолцооны реформын асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай хуулийн төслүүдийг танилцуулж, санхүүжилтийн урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрсдэлийг бууруулах, худалдан авагчдын эрхийг хамгаалах институцийн шинэчлэлийн чиглэлүүдийг хэлэлцэв.

Мөн орон сууцны санхүүжилтийн банкны тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх чиглэлээр Дэлхийн банктай урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцов.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нүүрсний асуудлыг дахин шалгах түр хороо байгуулна гэв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нүүрсний асуудлыг дахин шалгах түр хороо байгуулна гэв
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.