ГССҮТ: 2024 онд архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас осол, гэмтэлд өртөж, 1902 хүн нас барсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

"Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний нээлт, согтууруулах ундааны үйлчилгээний сургалтын журмын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Энэ үеэр ГССҮТ-өөс сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "2024 оны байдлаар согтуурсан үедээ 26126 хүн бэртэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 1902 хүн нь харамсалтайгаар нас барсан байна. Эдгээр тохиолдлын дийлэнх нь архины хордлого, зам тээврийн ослоор болон өндрөөс унаж эсвэл хүчирхийллийн улмаас амиа алдсан гэх харамсалтай үзүүлэлт бий.

Түүнчлэн архидан согтуурсан үедээ осол гэмтэлд өртөх тохиолдлын 78 хувийг эрчүүд эзэлж байгаагийн ихэнх нь 25-49 насныхан байна" гэв.

Махны үнэ буурч килограмм нь 22632 төгрөг болжээ
Махны үнэ буурч килограмм нь 22632 төгрөг болжээ
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!