Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Он солигдох өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 31-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 130 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 97 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Өчигдөр зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, нийслэлд нэг хүний амь нас хохирсон байна.

Хүний амь нас хохирсон ослын тухайд Тээврийн цагдаагийн албанаас "2020 оны 12 дугаар сарын 31-ний 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар  хороо, Пирамид хотхон, хойд замд Toyota crown маркийн автомашины жолооч 21 настай эрэгтэй замын хажуугийн гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч 14 настай хүүхдийн амь нас хохирсон харамсалтай осол гарлаа. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан" гэв.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
Таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.