Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга нэг өдрийн цалингаа хандивлахыг уриалав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах тогтоол гаргасан билээ. Энэ хүрээнд Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл, спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрт нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа Хүүхдийн төлөө фондод хандивлахыг уриалж, өөрөө нэгдэж буйгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар илэрхийлэв.

Энэхүү тогтоолыг үндэслэн Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр тэрээр Хүүхдийн фондын үйл ажиллагааг дэмжин Чингэлтэй дүүргийн 5-р хорооны 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн, батламжийг Соёлын Сайд С.Чулуунд гардуулан өгсөн байнаМАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1972 онд Хүүхдийн төлөө фонд олон нийтийн санг байгуулсан түүхтэй.

БЗД-ийн 85 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ
БЗД-ийн 85 мянган иргэнийг шинжилгээнд хамруулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд